Үйлчилгээний нөхцөл

(‼️ Манай Хятад хаягийг холбож бараа захиалсан тэр агшинаас эхлэн доорх үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно)


-Энэхүү журмаар "elbeg cargo and logistic"-ын (цаашид “Карго” гэнэ) захиалгат худалдаа, үйлчилгээ, түүнтэй холбоотой үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулна.

-Карго нь БНХАУ-д байрлалтай Online дэлгүүр болон үйлдвэрүүдээс хэрэглэгчийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүнийг Хятад дахь хаяг дээрээ хүлээн авч ,хүлээн авсан ачаагаа Монгол улс руу тээвэрлэн гараас гарт хүргэх үйлчилгээг үзүүлнэ.


➡️1.Link Захиалга

-  Захиалгын үнийг хэрэглэгч зөвшөөрөн төлбөр хийгдсэнээс хойш тухайн өдөртөө ажлын цагийн хуваарийн дагуу захиалга хийгдэнэ.

- Захиалга амжилттай хийгдсэний дараа "таны захиалга баталгаажлаа"гэх мэдэгдэл очих болно.

- Захиалагч захиалга хийгдэх хугацаа хэтэрсэн бөгөөд танд дээрхи мэдэгдэл ирээгүй бол заавал эргэн холбогдож захиалгаа шалгуулах.   

  Гүйлгээний утга зөв бичсэн эсэхийг тодруулахыг зөвлөж байна.


➡️2.төлбөр

-   Kарго үнийг бараа Налайхад ирсэн үед нь тогтооно

-   LINK захиалгын үнэд Хятад доторх эрээн хот хүртэлх тээврийн үнэ багтсан байдаг. Харин Налайх хүртэлх тээврийн зардал ороогүй  болно.  бараа ирсэн үед нь карго төлбөрийн мэдээлэл өгнө.


➡️3.Тээвэрлэлт


➡️4.Хариуцлага

-Хэрэглэгч таны захиалсан бүтээгдэхүүнүүд нь манай карго-тай хамааралгүй БНХАУ-ын дэлгүүр, нийлүүлэгчийн бүтээгдэхүүн тул барааны  чанар,тоо ширхэг болон бусад асуудлуудад (бараагаа хүлээн аваагүй хоосон багц,хоосон ххайрцаг хүлээн авах гэх мэт) карго хариуцлага хүлээхгүй,

-- Карго нь Эрээний агуулахад дугаар тоот бүхий ачаа нь амжилттай ирж, хүлээн авснаас хойшхи тээвэрлэлтийг хариуцан хийдэг.

-  Дэлгүүрийн найдвартай байдал, бараа бүтээгдэхүүний сонголтыг захиалагч өөрөө бүрэн хариуцна.

-  Бид зөвхөн тухайн дэлгүүрээс хүргэлтэнд гаргасан дугаар тоот бүхий (track code) ачааг хэрэглэгч танд хүргэж өгөх үүрэгтэй тээврийн  үйлчилгээ үзүүлдэг тул илгээмж дотор хэдэн ширхэг, ямар бараа захиалсныг, бараа нь мөн эсэхийг мэдэх боломжгүй байдаг. Манай зүгээс задлан шалгах боломжгүйг анхааруулж байна‼️


➡️5.Хориотой бараа

-Гаалиар тээвэрлэхийг хориглодог бүтээгдэхүүний жагсаалтанд орсон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний захиалга авахгүй.Эрээний хаяг дээр хүлээн авахгүй, мөн тээвэрлэхгүй. Тухайлбал:

• Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;

• Амьд ургамал, амьтан,

• Хар тамхи, мансууруулах бодис,согтууруулах ундаа

-Зориулалтын савгүй шингэн будаг, будаг шингээгч

-Электрон тамхи, асаагуур, шингэн хий-газ баллон

-Бүх төрлийн шингэн болон хуурай баттерей,акумлятор,power bank,

-Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;

- Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;

-амархан хагарч гэмтэх зүйлс (шил-толь, шилэн эдлэл)

• Хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл