🟩 Хагарах эрсдэлтэй том болон дунд зэргийн хэмжээтэй толь, шил захиалахгүй байхыг зөвлөж байна.Эрээн хотод ирэхдээ ихэнх нь хагарч ирээд байгаа шүү.Хагарч ирсэн тохиолдолд манайхаас хариуцахгүй болохыг анхааруулж байна...Plastic хийцлэлтэй толь сонгон захиалбал дажгүй ирдэг шүү
🟩 Та ирээгүй, хүлээн аваагүй ачаагаа манай чат руу трак дугаары нь илгээгээд шалгуулж байгаарай.Харин трак дугаар бүхий ачаагаа хүлээн авсан бөгөөд дотроо дутуу байвал худалдаж авсан дэлгүүртэйгээ холбогдон асуудлаа шийдэж байгаарай ❤️
🟩Хэрэг болох ханзнуудаа энэ товч дээр даран аваарай.Та Хятад ханз дээр удаан дарж хуулах хэсгээ чирж сонгоод COPY хийн дэлгүүр лүүгээ явуулна уу.Дэлгүүртэйгээ хэрхэн чатлах тухай Сургалт зөвлөгөө хэсэгт бий ( удахгүй оруулна аа)
🟩 Хэт овор ихтэй ачаа аль болох захиалахаас зайлсхийгээрэй.Учир нь карго төлбөр өндөр гардаг.Үүнд:
- шилэн/чулуун хөвөн,төрөл бүрийн хөөсөнцөр хавтан
-төрөл бүрийн барилгын хавтан(osp,dsp,гипсэн хавтан гэх мэт)
-мөн прэсслэгдээгүй матрас (Дэлгүүрээсээ прэсслэж овор хэмжээний нь багасгадаг эсэхий нь лавлана,Шахаж прэсслэсэн маттрас овор хэмжээ багатай тул хямд ирдэг)
-Төрөл бүрийн угсарсан тавилга
(Зарим дэлгүүр таны өмнөөс тавилгыг тань угсраад явуулчихдаг,Тавилга угсраатай ирэх тул овор хэмжээ ихтэй ирнэ.Тиймээс тавилгаа аль болох
угсраагүй байдалтай явуулахыг хүсээрэй,илүү хямд ирнэ шүү)
🟩Танд гэж зөвлөхөд авах гэж байгаа барааныхаа гаднах сав баглаа боодлын эзлэхүүний хэмжээ болон жингий нь дэлгүүрээсээ асуугаад авахад илүүдэхгүй.Хэмжээний мэдээллээ манайх руу явуулаад асуухад бид тэр дор нь карго үний нь тооцоолоод явуулна. Доор байх ханзыг дээр нь удаан дарж хуулж аваад дэлгүүрлүүгээ явуулаарай. (Энэ бүтээгдэхүүний гаднах сав баглаа боодлын оврийн хэмжээ болон жингийн мэдээллийг явуулж өгнө үү.Хол газар тээвэрлэх тул заавал мэдэх хэрэгтэй байгаа юм)
你好,请把这款商品外包装的长、宽、高尺寸以及重量的信息发给我一下。因为是从很远的地方订购的,这些信息我必须要知道,谢谢!
🟩Бараа тань дутуу ирсэн, эсвэл аль нэг хэсэг нь хагарсан байдалтай ирсэн бол дэлгүүр лүүгээ чат бичиж дахин илгээх хүсэлт бичвэл,дэлгүүр нь дутуу явуулсан бараагаа, эсвэл хагарсан хэсгүүдээ дахин илгээж өгдөг шүү.Сайн ойлголцохын тулд chat gpt ашиглан орчуулгаа хийгээрэй
🟩Хятад хүргэлтийн ажилчид заримдаа таны барааг андуурч өөр каргонд өгөх тохиолдол цөөн болов ч байдаг (ихэвчлэн жижиг ачаанууд андуурагддаг. Андуурах шалтгаанууд -Ачаа бараа ялган ангилах машины алдаа
-Хүргэлтийн хаяг болон нэр утсыг агуулж байдаг тухайн барааны баркод урагдаж гэмтсэн, эсвэл машин таниагүй үед бараа тань өөр карго руу явчихдаг.Ангилан ялгах машин нь асар том бөгөөд зөвхөн баркод уншиж мааш олон хүргэлтийн шуудай болон хайрцагуудад автоматаар хуваарьлагдан ордог.Ялган ангилалт дууссаны дараа Энэхүү шуудай савыг хүргэлтийн ажилчид шууд тухайн хаяг дээр нь хүлээлгэн өгдөг.Олон бараа агуулсан тухайн хайрцаг дотор өөр каргоны ачаа андуурагдаж орсон бол тэр чигтээ л Монгол руу ачигдана.Ингээд зарим нэг бараа ийнхүү андуурагдан өөр каргон дээр очдог байх нь.Манай дээр ч гэсэн Өөр каргонуудын ачаанууд хааяадаа андуурагдаж ирдэг
🟩 Хагарах эрсдэл өндөртэй шил болон толь
🟩 Бүх төрлийн шингэн болон органик зүйлс, хүнс, бүх төрлийн будаг
🟩 Алт, үнэт эдлэл, соёлын өв, эртний эдлэл, тансаг зэрэглэлийн цаг, эд зүйлс
🟩 Notebook,гар утас,таблет,watch,
🟩 Бүх төрлийн шингэн болон хуурай баттерей Амархан шатах, тэсрэх бодис,power bank
🟩 Бусад бараа бүтээгдэхүүнд гэмтэл учруулж болохуйц хурц үзүүртэй болон амархан хагарч гэмтэх зүйлс
🟩 Архи тамхи бүх төрлийн electron тамхи