Зөвлөгөө:
1.Та аль болох хэрэглэдэггүй данс эсвэл шинээр данс нээгээд холбохыг зөвлөж байна.
2.Хэрэглэдэггүй болон шинээр нээсэн дансандаа интернет банкаар дамжуулан шинээр virtual, биет бус карт нээн холбож болно
3.Эсвэл энгийн төгрөгийн дансныхаа картыг ч холбоод ашиглаж болно
4.Taobao,Pinduoduo гүйлгээ хийхэд олон улсын гүйлгээ хийгддэг тул эхлээд барилт хийгдээд,дунджаар ажлын 2-5 хоногт жинхэнэ гүйлгээ нь гардаг шүү.(Гэхдээ банк бүр өөр өөр хугацаанд гарна)
Захиалга хийснээс хойш 2-5 хоногийн дараа гүйлгээ гарахлаар зарим хүмүүс данснаас сэжигтэй гүйлгээ гарчихлаа гэж андуурах тохиолдол байдаг.
❗️Гэхдээ юмыг яаж мэдхэв холбосон дансаа үргэлж хоосон байлгаж,зөвхөн бараа авах үедээ л бараандаа таарсан мөнгө байршуулж хэвшээрэй
❗️ Данс холбох үед дансандаа 2,000төгрөгнөөс дээш дүн байлгаарай.Холбох үед шимтгэл аваад,буцаагаад хийчихдэг.
За ингээд дансаа холбоцгооё
Банкны данс холбох заавар 2
Хэрвээ карт холбох хэсэгт alipay холбох цонх үүсээд холбож болохгүй байвал alipay холбох зааврийн дагуу төлбөрийн хэрэгслээ холбоно уу